shynar : Монголын казахуудын түүхийн тухай

Монголын казахуудын түүхийн тухай

Монгол дахь Казах үндэстний гарал үүсэл

Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай бай­даг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэ­рэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэ­рэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөг­дөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг ка­захын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэ­гэхээр Монго­лын казахын үнд­сэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэ­рэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэст­нүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үн­дэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхо­нууд, жа­лайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэ­хүүнд бий. Тэр ч байтугай дээрх айм­гууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үн­дэст­нүүд дотор нэр нь таарал­даж байх жишээ­тэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.

Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна

Казак үндэстний түүх

Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болжээ.

Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна.

100-аад жилийн өмнө казахын ард түмэн Монголын бүрэн эрхтэй иргэн болсон билээ. Тэр үеэс эхлэн төр, засаг Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах бололцоог олгосон. Иймээс Монголын казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм.

http://altai.cc/wp-content/uploads/2010/07/0N4D3301.jpg

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
АЙЯНА (зочин)

Сак гэхлээр Эндо-иран биш шүү дээ. Одоо үед Зах(чин), Якут, Сак гэсэн гурван өөр үндэстэн мэтээр хүмүүс бодоод байдаг юм. Үнэн хэрэгтээ гурвуулаа гарал нэгтэй л биз дээ. Нэг хэсэг түрэг болоол биз нөгөө нэгийн тэгэж уруу татсан маягтай хэлээд хэрэггүй байхаа.

Батнаа (зочин)

Ойлогсонгүй андаа. Тэгээд энэ чинь юу болж таарч байна. Захчин чинь 2100000 гаруй байгаа гээд байгаа бик дээ.

Tulga (зочин)

Yasan oilgomjgui, dugnelt ,notolgoo, gargalgaa hiigeegui amniihaa zorgoor bichee ve? ho . Turshilt shinjilgee sudalgaa , material tsugluulj bj uuniigee notolvol zuitei bh shuu.

saaral ikh (зочин)

энэ ч одоо казакууд нетээр нэг бичээд байгаа зүйлүүдтэй төстөй юм.Одоо Чингис хаан хасаг хүн болоод ,монголчууд монгол биш хятад манж болоод,казахууд жинхэнэ монгол болоод,Болоод,болоод гэдэг хасгуудынх дэндээд байна.Энд арай зөөлрүүлж бичэж хөө.

Dardan shar (зочин)

ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Хархоринд ислам,будда,христийн сүмүүдтэй,гадаадийн худалдаачид урчууд хурсан олон хэл соёл урлан байгууламж ихтэй динар,дирхэм гэх зоостой бсн гэж М.Поло болон бусад эх сурвалж батлаад бдаг. Гэтэл манайд ХҮНД үзүүлж ШУы эргэлтэнд орсон олигтой ОЛДВОР ЮУ бна вэ?Алт мөнгөн тоногдож,дээрэмдэгсэн байж болохч БУСАД УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ.Харамсалтай нь Бидэнд ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХЭЭС өөр олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ КИПШАК гхт аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өдгөө хүртэл өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэ МГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

Сэтгэгдэл үлдээх

(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)

(Зурган дээрх тоог оруулна уу)