shynar : Цахим хэрэглэгдэхүүн

Цахим хэрэглэгдэхүүн

2011-02-28 00:23

И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах  арга зүй

Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтад хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтад хэрэглэж байгаагийн нэг чухал илрэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.

Мэдээлэл холбооны технологи (МХТ) гэж юу вэ?

Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:

  • Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах
  • Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл
  • Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм

И-Сургалт гэж юу вэ ?

Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.

Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз  зэргийг ашигладаг.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн  тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил байдаг ба цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг. Үүнд:

  • Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах
  • Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах
  • Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах

Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл

  • Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих
  • Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах
  • Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат

Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах зөвлөмж

  • Зураг, Видео зэрэг материалыг хичээлийн тексттэй зохицуулан оруул.
  • Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаа.
  • Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх.
  • Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ.
  • Дэлгэцэн дэх текстэд 2-оос илүү параграф бүү холь.

Цахим хэрэглэгдэхүүн нь  дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг.

Суралцагчийг үнэлэх, аргазүй

Хичээлдээ суралцагчийн үнэлгээний систем  ашиглах нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг.  Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн төвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй юм.  И-Сургалтын шалгалтын материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх   зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.

Тестэнд тавигдах шаардлага:

  • Тест нь сургалтын агуулгын зорилтуудад нийцсэн суралцагчийн мэдлэгийн тодорхой тvвшин vр дvнг бодитой илрvvлж чадахуйц байх ёстой.
  • Тест нь сургалтын агуулгад багтсан судлагдахуун болон сургалтын vр дvнгийн олон дахин давтагдах тvгээмэл жишээ загварыг агуулсан байна.
  • Сургалтын vр дvнг шалгаж болохуйц олон тєрлийн асуулт даалгавруудаас бvрдэх ёстой.
  • Аливаа тест ямар зорилгоор авч байгаа, оноо дїнг юунд хэрэглэх бэ? гэдэг нь  тодорхой байна.
  • Тестvvд нь аль болох найдварын єндєр зэрэгтэй хийгдсэн байх ёстой ба оноог гаргахдаа ул суурьтай хандах хэрэгтэй.
  • Єгєгдсєн хариултууд нь даалгавартайгаа дvрэм хэлзvй, бvтцийн хувьд зохицсон байна.
  • Нєхєх даалгавар зохиохдоо ганц юмуу хоёр vгийг єгvvлбэрийн тєгсгєлд асуултын хариултыг зэрэгцvvлэн байрлуулахаар ижил зайтай авна.
  • Даалгавар бvрийн хэмжээ ба биелvvлэх дундаж хугацааг тодорхойлно.
  • Хоёрдмол болон vгvйсгэсэн утгатай даалгавраас зайлс хийх шаардлагатай.

Тест зохиоход анхаарах зvйлс:

  • Даалгавар бvр сургалтын ямар нэг чухал vр дvнг л шалгах зорилготой байх
  • Даалгавар бvр нь нэг л тодорхой асуудлыг шийдвэрлэхээр дэвшvvлэх ёстой бєгєєд уг асуудал нь тодорхой ойлгомжтой байх ёстой.
  • Даалгавар ба тvvнд єгєгдєх хариултууд нь энгийн тодорхой vг хэллэгтэй байх ёстой.
  • Даалгавар vгvйсгэх утгатай vг хэллэг орсон тохиолдолд тэдгээрийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
  • Зєв гэж сонгуулахаар бэлдсэн хариулт нь vнэхээр зєв тєдийгvй бусад хариултаас хамгийн оновчтой нь байх ёстой.
  • Зєв хариулт нь товч дэлгэрэнгvй янз янз байх ёстой.
  • Даалгавар бїр уг тест дэх бусад даалгавраас хамааралгvй, тусдаа бие даасан байх ёстой.
  • Эвтэйхэн тодорхой бєгєєд ойлгомжтой загвараар даалгавар хариултаа байрлуулах ёстой.
  • Нєхєх vгийн орон зай нь нэгэн жигд хангалттай хэмжээтэй байх ёстой.
  • Тест нь дунджаар 20 орчим даалгавартай байх ёстой.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд

  • PowerPoint - Энэ нь Microsoft office-ийн  бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм.
  • Flash - Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компанийн бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфейс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вебд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа дагалдуулах, програмын код оруулах боломжтой.
  • AudaCity - Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд дуун мэдээллийг бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X, Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон ажилладаг. ( http://audacity.sourceforge.net/)
  • Camtasia - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia Studio нь өндөр төвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн буюу тухайлбал, видео болон пресентацийг боловсруулдаг програм юм. Энэ програмын онцлог нь animation объект оруулж болдог.
  • SnagIt  - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх обьектийг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ  засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах хавсарга програмтай. 
  • iSpring - iSpring Solutions, Inc. компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео,  аудио,  зураг, хөдөлгөөнт  дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба iSpring - н   нэмэлт Add-In  ашиглан бэлтгэсэн  хичээлээ SCORM    стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм. (http://www.ispringsolutions.com/
  • Articulate Studio -Articulate компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео,  аудио,  зураг, хөдөлгөөнт  дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба Articulate- н   нэмэлт Add-In  ашиглан бэлтгэсэн  хичээлээ SCORM    стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм. (www.articulate.com

Одоо  жишээ болгон Articulate Studio  программ хангамжийг ашиглан хичээл боловсруулах талаар товч зааварчилгааг өгье.

(Дэлгэрэнгүй уншихГарын авлага татах )

Articulate Studio 

-г өөрийн компьютерт суулгаснаар PowerPoint программд шинээр дараах меню үүснэ

.

http://www.moontra.com/DDD1.png

Агуулгын үндсэн хуудас байгуулах

PowerPoint  програмдаа нээж ямар төрлийн загвар дизайнтай хичээлийн агуулга бэлтгэх гэж байгаагаас хамааран өөрийн слайдын  загвараа сонгож шинээр документ үүсгэнэ. Слайд бүрт хувийн шинж чанарыг тогтоон өгч дээр өгүүлсэн зааварчилгааг баримтлан хичээлийн агуулгаа боловсруулна.  Слайдад PowerPoint   програмын хөдөлгөөн үүсгэх аргачлалыг ашиглаж болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)