shynar : Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

2011-02-18 12:36

Суралцагчдад сонирхолтой, үр дүнтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх, сэтгэн бодох чадвар хөгжүүлэхэд мэдээллийн технологи ашигласан сургалтыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг олон оронд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

МХТ нь орон зай, цаг хугацаанаас үл хамаааран сурагч, багш, сургалтын материалыг хүлээн авах, дамжуулах, хэрэглэх боломж олгодгоороо боловсролын хүртээмжийг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ. Мөн түүнчлэн сурах сонирхлыг нэмэгдүүлэх, туршлага, мэдлэг, мэдээллээ солилцох орчинг бүрдүүлэх, багш нарын мэдлэг, арга барилыг дээшлүүлэх, заах арга зүйг өөрчлөн шинэчлэх, сургуулийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулахад зохион байгуулалтын арга хэмжээнүүдтэй зөв зохистой хослуулан хэрэглэснээр боловсролын чанарыг дээшлүүлэх бүрэн бололцоотой.

Мэдээллэл харилцаа, холбооны технологийг зөвхөн мэдээлэлзүйн багш нар сургалтандаа ашиглах бус бусад мэргэжлийн багш нар мөн сургалтанд хэрэглэх шаардлага  өнөөгийн нийгэмд бий болоод байна.

            Иймээс сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах програм хангамжуудыг судлах, хэрэглэх асуудал бүх мэргэжлийн багш нарын өмнө тулгараад байгаа гол асуудлын нэг болж байгаа билээ.

Компьютер, мэдээлэл, холбооны технологи асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн огцом өөрчлөлтийг цаг хугацаа хожиж, хамгийн оновчтойгоор тусгаж авах нь техник технологийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхи сайтай орнуудын анхаарлын төвд байдаг асуудлуудын нэг болжээ. Манай орны хувьд энэ үйл явц нь хоцрон дагалдах шинжтэй байдаг боловч Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний хөгжлийн хөтөлбөр, Засгийн газраас МТ-ийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг баримт бичгүүд гарч эрх зүйн тодорхой орчин бий болон төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийн технологийн тогтолцоо бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)