shynar : Medeellin tex bidnii amidral

Medeellin tex bidnii amidral

Мэдээлийн технологи миний амьдарал

Би их сургуулийн жирийн нэг оюутан, би ирээдүйн сонгосон мэргэжилээ амжилттай сайн сурч тэр дундаа өнөөгийн нийгэмд хамгийн үнэт зүйл болсон мэдээллийн технологийн тухай сайн мэдэх, компьюторыг сайн мэргэжих хэрэгиэй юм. Мэдээллийн технологийн мэргэмжил бол хувь хүний хөгжил тэр дундаа өдөр тутамын амьдарал, мэргэжил олох зэрэг хариуцлагатай үед мэдээллийн гүйцэтгэх үүрэг, мэдээллийн хүртээмж, энэ бүхэнд мэдээлийн технологи чухал хэрэгтэй юм.

Өнөөдөр мэдээлэл, мэдлэг нь хүний нийгмийн хамгийн үнэт зүйл болж чадсан. Эрт дээр үеэс энэ дэлхийд хүч чадал ноёрхож хүчтэй нь хүчгүйгээ боолчилж, газар орныг балдаан дагуулж, тэдний хөл дор сул дорой улс үндэстэнүүд сөгдөн унаж байсан. Аж үйлдвэржилтийн эринд аварга том үйлдвэрүүд ар араасаа сүндэрлэн босож, ган хайлуулж, хамгийн хурдан, хамгийн хүчирхэг, машин техник бүтээж хүчийг гэтэлж сансарт гарсан нь ориил цэг. Дараа нь банк санхүү, мөнгөний ноёрхол залган авч, банк, санхүүгийн эзэд, хувьцаа, үнэ ханшийг эзэмдэгчид л хамгийн хүчирхэг байсан. Монголд ч, АНУ-д ч, хаана ч хамгийн том бөгөөд өндөр сүрлэг барилга нь банкных. Тэгвэл одоо мэдээлэл, технологи, мэдлэгийн эрин. Өнөдөөр улс орон, хувь хүний хүч чадал, эрх мэдээлийг, баян ядууг хэдэн халтар цаасаас , бус гараа оруулсан мэдээлэл, мэдлэгээр хэмжих болжээ. Энэ бүхэн мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй байдал, мэдээллийн хүртэмж, хөгжилд мэдээллийн технлогийг ашиглаж буй байдал зэрэгтэй холбоотой байдаг юм.

Банк санхүү, боловсрол, эмэлэг гээд л мэдээллийн технологийг ашигладаггүй салбар гэж үгүй, эдгээр бүх салбарт мэдээллийн технологийг ашиглах талаар мэдээж миний мэдлэг хомс хүрэлсэхгүй. Иймд энэ талаар биш, өөрийн үе тэнгийнхэн, найзуудынхаа наад захын хэрэгцээт мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээ, хэрэгцээ, бас энэ бүхэнтэй холбоотойгоор бидний өмнө гардаг асуудал, бэрхшээлийн талаар ярхыг хүсэж байна. Мэдээж энэ асуудлаар томчуудын байр суурь биднийхээс өөр, магадгүй тэд хэтийг харсан, “том” юм ярих дамжиггүй. Харин миний ярих зүйл бол хамгийн энггийн хэрнээ бидний хувьд тун чухал асууда.

Мэдээллийн технологийн хүртээмж:

Дээр дурдсан мэргэжил сонгох хариуцлагатай үед төдийгүй өдөр тутамын хичээлийн далгаварт ашиглачихаар хүүхэд залуучуудад зориулсан баталгаад зөв мэдээлэлтэй, сургалт, таны мэдэхүйн монгол хэлээрх веб (сургуулийн таилцуулга, суагчидад зориулсан ном дээр байж магад) ховор бараг байдаггүй. Хэвлсэн номыг сар тутам шинэчлэх нь хэцүү боломжгүй байх. Тэгвэл веб дээрх мэдээллийг өдөр тутам бүр хэд хэдэн удаа шинэчилж болно. Бидэнд зориулсан, бидэнд хэрэгтэй мэдээллийг бидэнд хүртмжтэй болгомоор байна.

Мэдээллийн технологийн хэрэглээ:

Өнөөдөр хүүхэд залуучууд, тэр дундаа ид төлөвших насандаа яваа өсвөр насныхан (манай улсын нийт сурагчид гэж хэлж болохүй байх) интетнэт сүлжээг ашигладаг, комьпютор тоглоомоор их тоглодог, телевизийн олон сувгаар төрөл бүрийн мэдээлэл, нэвтрүүлхийг хүлээн авах боломжтой болсон. Үүнээс мэдээллийн технологи нь хүүхэд залуусыг хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд чухал үүрэгтэй гэж хэлж болохоор ч бодит байдал дээр илүү сөрөг асуудлыг авчраад байх шиг. Дээрх бүх сувгуудаарх мэдээ мэдээлэлд бидний нас бие, сэтгэхүйн онцлогоос давсан, “томчуудад” зориулсан мэдээлэл их байдаг, ийм төрлийн мэдээлэл, бас түнийг хүлээн авах, ашиглаж байгаад хянат тавьж буй байдал ч алга. Бас инетэрнэт хэргэлээ Гадаадын социологийн компаниудаас гаргасан мэдээгээр өдгөө интернэтэд 7-14 насны 6-8 сая хэрэглэгч байдаг ба тэдний 25 хувь нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд байдаг, хүүдүүд эцэг эхний ямар ч хараа хяналтгүйгээр интернетээр “хэсүүчилдэг”. Энэ интернэтээр хүссэн вебээрээ тэнэж, удаан хугцаагаар ашиглах зэрэг “хязгааргүй эрх чөлөө”маань өсөж яваа бидний сэтгэхгүй, хүмүүжил, төлөвшилд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг гэж би үздэг. Бидэнд аюулгүй, боловсрол таны мэдэхүйн, сонорхолтой, иймэрхүү интернэт хамтын орчин хэрэгтэй байна. Тэгвэл гадаадын орнуудад хүүхэд залууст зориулсан төрөл бүрийн сүлжээ буюу веб орчин олон байдаг. Ягаад бидэнд зориулж, бидний интернэт дэх аюулгүй байдалыг бүрэн хангасан, нийгмийн амьдаралд дасан зохицох боломжийг олгосон зөвхөн бидний эрх ашигт нийсэн иймэрхүү орчинийг үүсгэж болохгүй гэж? Webkinz зэрэг олон орны хүүхэд залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн том сүлжээнд Монголыг орон зайг нээж болохгүй гэж? Иймэрхүү вебүүд нь хүүхдүүдэд боловсрол, таны мэдэхүйн интерактив агуулгыг санал болгоод зогсохгүй урьдчилсан загварчлагдсан системийн дагуу хүүхдүүдийн ёс зүйд үл нийцэх тааламжгүй мэдээлээс бүрэн хамгаалдаг. Ж нь: Webkinz сүлжээ гэхэд л 2009 оны сүүлийн байдлаар дэлхийн 26 хэлээр 50 гаруй орон ашигладаг, сард давтагтаагүй тоогоор 5 сая хэргэлэгч уг веб зочилдог гэсэн тоо бий.

Бид нар дэлхий дахинийг таниж мэдэх, сонорхолтай, хэрэгцээт мэдээлийг түргэн авч ажилхад юу хэрэгтэй вэ?

1. Бидэнд соёлтой интернэт хэрэглээг төлөвшүүлэх талаарх төрийн бодолого, томчуудын анхаарал.

2. Бидний сэгэхүйд тохирон сургалт, таны мэдэхүйн мэдээлэл бүхий монгол хэлээрх төрөл бүрийн веб

3. Бидэнд зориусан хэрэгцээт мэдээлийг инернетэр дамжуулан бидэнд нээлттэй, олдоцтой, хүртээмжтэй болгох

4. Бидэнд зориулсан монгол хэлээрх нийгмийн сүлжээ г.м зэрэг

Эцэст нь хэлэхэд дэлхийн ертөнц улам бүр даяарчлагдаж, мэдээллийн технологи хурдастай хөгжиж, та бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол ХҮНИЙ ХӨГЖЛИЙН болон МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АСУУДАЛ юм. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”гэдэгчлэн хүүхэд залуус бидэнд зөв хүн болж төлөвших, нийгэмд зөв амьдрахын тулд бидэнд зориулсан мэдээлэл хүтэмжтэй байж, бидний нийгэм дэх мэдээлийн хэрэглээ зөв байх ёстой гэж үзэж байна. Мэдээж энэ бүхэнтэй мэдээллийн технологийн хэрэглээ ашиглалтын асуудал шууд холбоотой.

Манай залуучууд мэдээллийн хүртээмж, мэдээллий технологийн хэрэглээний асуудалд анхаарч, нийтээрээ анхааран ажиллахыг уриалж байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ankhaa (зочин)

yag unen yum bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)