shynar

Монголын казахуудын түүхийн тухай

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн shinar

Монгол дахь Казах үндэстний гарал үүсэл


Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай

 Дэлгэрэнгүй»

Цахим хэрэглэгдэхүүн

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн shinar

2011-02-28 00:23

И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах  арга зүй

Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтад Дэлгэрэнгүй»

Сургалтын цахим сургалт гэж......

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн shinar
Цахим сургалт гэж? Даваа, 2008 оны 03 сарын 31 Манай зууны мэдээлэл технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн жишээ бол Цахим Сургалт юм. Цахим Сургалт сүүлийн үед олонтаа хэлцэгдэн, яригдаж, туршигдан улмаар танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан, ирээдүйд баримжаалсан сургалтын орчин үеийн арга хэлбэр болон зөвшөөрөгдөж эхэллээ. Цахим сургалт буюу онлайн Дэлгэрэнгүй»

Сургалтын цахим эх үүсвэр

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн shinar
цахим эх үүсвэр 1. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах онол, арга зүй Д.Цэдэвсүрэн Програмчлал-Дидактикийн тэнхмийн эрхлэгч E-Mail: [email_address] БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ “ Мэдээлэл харилцааны технологийг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь ” сургалт семинар, 2007. VII.23-29 2. Агуулга o МТ, МХТ гэж юу вэ? o Цахим сургалт гэж юу вэ? o Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ? o Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулах арга зүй o Сургалтын цахим хэрэглэгэхүүн боловсруулахад хэрэглэх програмууд 3. Үндэслэл o Өнөө үед МХТ-ийг багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтанд хэрэглэх зайлшүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтанд хэрэглэж байгаагийн нэг чухал ирлэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг. 4. Мэдээллийн технологи гэж юу вэ? o Мэдээллийн технологи (МТ, IT) гэдэг нь тодорхой мэдээ, мэдээллийг компьютер болон холбоо мэдээллийн техникийн тусламжтайгаар боловсруулах тухай ойлголт юм. 5. Мэдээлэл холбооны технологи гэж юу вэ? цахим сургалт Хууль зүйн ухааны доктор, Амстердамын Компьютер, эрх зүйн хүрээлэнгийн судлаач Александр Пастуховын Бостоны их сургуулийн шинжлэх ухаан, технологийн эрх зүйн сэтгүүл (12 B.U. J. SCI. & TECH. L. 310)-д нийтлэгдсэн "International taxation of income derived from electronic commerce: current problems and possible solutions" өгүүллээс товчлон хүргэж байна. Худалдаатай холбогдсон харилцаа мэдээллийн технологийн ололтын үрээр гайхалтай өөрчлөгдөж байна. Компьютерууд интернэт болон интранетэд холбогдсоноор орон нутгийн бус, дэлхий нийтийг хамарсан бизнес болон хөгжиж буй. Жижиглэнгийн онлайн худалдаа л гэхэд 1998 онд 22 тэрбум ам.долларын хүрээнд эргэлдэж байсан бол 2008 оны байдлаар 230 тэрбум ам.долларын хэмжээнд хүрчээ. Интернэт нь аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүсийн хувьд ашиг орлогын анхдагч эх үүсвэр. Иймээс олон улсын татварын эрх бүхий байгууллагуудын хувьд цахим худалдаанд тохирсон татварын зохицуулалтыг эрэлхийлэх болсон. Урьдын харилцаа холбоо, худалдаанаас ялгарах интернэтийн онцлог нь өнөөгийн олон улсын татварын зарчмыг хэрэгжүүлэхэд төвөгтэй болгож байна. Интернэт дэх цахим худалдаа бодит орон зайд оршдоггүй, төвлөрлийг сааруулдаг. Интернэтийг хэрэглээнээс гаргахын тулд худалдагчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцах буюу зуучлагчаар дамжуулан харилцах шаардлагатай болно. Талуудын цахим шуудан, интернэтийн домэйн нэрийг нуух боломжтой төдийгүй байршлын мэдээллийг бүхэлд нь хамгаалж болдог. Энэхүү бодит байршлыг тогтоох боломжгүй нь татвар ногдуулахтай холбогдсон гол асуудал юм. Олон улсын татварын өнөөгийн хэм хэмжээний дагуу тодорхой нэг газар татвар төлөгчөөр бүртгэгдээгүй этгээдэд татвар ногдуулах боломжгүй. Цахим хэлцлийг заавал бодит газарт гүйцэтгэх шаардлагагүй учраас аж ахуй эрхлэгчид одоогийн олон улсын татварын зарчмыг ашиглан татвараас зайлсхийдэг. Эдгээр хүчин зүйлийн улмаас улс орнуудын татварын асуудал хариуцсан байгууллагууд цахим худалдааны татварын талаар нэгдмэл шийдэлд хүрэхээр хичээх болжээ. Тодруулбал, тус асуудлаарх хэлэлцүүлэг нь улсуудын улстөрийн бодлогод шууд нөлөөлж, тэдгээр улсууд өөрсдийн хувийн ашиг сонирхлоос үл хамааран олон улсын харилцан ойлголцол, чөлөөт худалдаа, бүх нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна. Тус өгүүлэлд цахим худалдааны олон улсын орлогын албан татварын тогтолцоог өөрчлөхтэй холбогдсон төрөл бүрийн саналын давуу болон сул талд

Сургалтын цахим техник хэрэгсэл

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн shinar


БНСУ-Монгол Улсын Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн сургалтын тоног төхөөрөмжийн анхдугаар үзэсгэлэн 2010 оны 11 дүгээр сарын 17-19-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт гарч байна. Үзэсгэлэнг БНСУ-ын “Мугпу” их сургууль, “Хүрээ” мэдээлэл холбоо технологийн сургууль, ШУТИС, Мэдээлэл технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж байна. БНСУ-ын бүх шатны сургуулийн сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг танилцуулж байгаа ажээ. Тус үзэсгэлэнд БНСУ-ын “NETVISION TELECOM”, “С&С INSTRUMENT”, “HANBACK ELECTRONICS” компаниудад үйлдвэрлэсэн 150 гаруй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж тавьжээ. Тоног төхөөрөмжүүд нь бүрэн дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдад физикийн ба цахилгаан техник, электроникийн чиглэл, нарны эрчим хүч ашиглахтай холбоотой техник хэрэгсэл, багаж төхөөрөмж байна. Мөн их, дээд сургуулийн эрчим хүч электроник, холбооны салбарын хэмжих хэрэгсэл, робототехник, тооцон бодох машин, цахилгаан телеметрийн сүлжээ, удирдлагын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээ танилцуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУЯ, ШУА, Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, профессор багш, оюутан сурагч, сонирхогчид оролцов. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар БНСУ-ын Ерөнхий боловсролын ба Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, багш оюутан, сурагчдад танилцуулах улмаар энэ чиглэлээр хоёр орны боловсролын байгууллагууд гэрээ байгуулан хамтран ажиллах боломж бүрдэх гэнэ. БНСУ-ын сургалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг манай боловсролын системд авч хэрэглэх зорилготой ажээ.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн shinar

2011-02-18 12:36

Суралцагчдад сонирхолтой, үр дүнтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх, сэтгэн бодох чадвар хөгжүүлэхэд мэдээллийн технологи ашигласан сургалтыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг олон оронд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

МХТ нь орон зай, цаг хугацаанаас үл хамаааран сурагч, багш, сургалтын материалыг хүлээн авах, дамжуулах, хэрэглэх боломж олгодгоороо боловсролын хүртээмжийг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ. Мөн түүнчлэн сурах сонирхлыг нэмэгдүүлэх, туршлага, мэдлэг, мэдээллээ солилцох орчинг бүрдүүлэх, багш нарын мэдлэг, арга барилыг дээшлүүлэх, заах арга зүйг өөрчлөн шинэчлэх, сургуулийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулахад зохион байгуулалтын арга хэмжээнүүдтэй зөв зохистой хослуулан хэрэглэснээр боловсролын чанарыг дээшлүүлэх бүрэн бололцоотой.

Мэдээллэл харилцаа, холбооны технологийг зөвхөн мэдээлэлзүйн багш нар сургалтандаа ашиглах бус бусад мэргэжлийн багш нар мөн сургалтанд хэрэглэх шаардлага  өнөөгийн нийгэмд бий болоод байна.

            Иймээс сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах програм хангамжуудыг судлах, хэрэглэх асуудал бүх мэргэжлийн багш нарын өмнө тулгараад байгаа гол асуудлын нэг болж байгаа билээ.

Компьютер, мэдээлэл, холбооны технологи асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн огцом өөрчлөлтийг цаг хугацаа хожиж, хамгийн оновчтойгоор тусгаж авах нь техник технологийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхи сайтай орнуудын анхаарлын төвд байдаг асуудлуудын нэг болжээ. Манай орны хувьд энэ үйл явц нь хоцрон дагалдах шинжтэй байдаг боловч Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний хөгжлийн хөтөлбөр, Засгийн газраас МТ-ийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг баримт бичгүүд гарч эрх зүйн тодорхой орчин бий болон төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийн технологийн тогтолцоо бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.

Medeellin tex bidnii amidral

2011 оны 02-р сарын 25 Нийтэлсэн shinar
Мэдээлийн технологи миний амьдарал Дэлгэрэнгүй»